Нууцлалын бодлого
Таны итгэл бидний хувьд үнэ цэнтэй.
Essenty нь таны хувийн мэдээллийг хүндэтгэж ажиллахыг эрхэмлэдэг. Та манай вэбсайтаар зочлох, бүртгүүлэх, худалдан авалт хийхдээ мэдээллээ ямар зорилгоор өгч байгаа, түүнийг хэрхэн ашиглаж, хамгаалдаг талаар ойлгомжтой мэдээлэл авах эрхтэй.
Энэхүү нууцлалын бодлого нь essenty.mn вэбсайтаар үйлчлүүлэх үед таны өгсөн мэдээлэлтэй холбоотой бидний баримтлах зарчим болон таны эрхийг тайлбарлана.
1. Бид ямар мэдээлэл цуглуулах вэ?
Танд үйлчилгээгээ хүргэх, захиалгыг тань зөв хаягаар, саадгүй хүргүүлэхийн тулд ашиглаж буй үйлчилгээнээс хамааран дараах мэдээллийг авна.
-
Холбоо барих мэдээлэл: таны нэр, утасны дугаар, и-мэйл хаяг.
-
Хүргэлтийн мэдээлэл: захиалга хүлээн авагчийн нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг болон хүргэлттэй холбоотой нэмэлт тайлбар.
-
Захиалгын мэдээлэл: худалдан авсан бүтээгдэхүүн, тоо хэмжээ, үнийн дүн, төлбөрийн төлөв болон захиалгын түүх.
-
Санал хүсэлтийн мэдээлэл: бидэнд илгээсэн асуулт, санал, гомдол болон тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл.
Бид үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг тухайн зорилгын хүрээнд цуглуулж, ашиглана.
2. Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
Таны өгсөн мэдээлэл нь худалдан авалтын үе шат бүрд үйлчилгээгээ зөв, шуурхай хүргэхэд тусалдаг. Бид мэдээллийг дараах зорилгоор ашиглана.
-
Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, бүртгэлтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх;
-
Захиалгыг хүлээн авах, баталгаажуулах, төлбөрийн төлөвийг шалгах;
-
Хүргэлт зохион байгуулах, захиалгын явцын талаар мэдэгдэх;
-
Бүтээгдэхүүний буцаалт, солилцоо болон санал хүсэлтийг шийдвэрлэх;
-
Үйлчилгээний чанар, вэбсайтын ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах;
-
Шинэ бүтээгдэхүүн, хямдрал, урамшууллын мэдээлэл хүргэх;
3. Таны мэдээллийг бусад байгууллагад дамжуулах уу?
Захиалгыг хүргэх, төлбөрийг боловсруулах, вэбсайтын үйлчилгээг ажиллуулахад хамтран ажилладаг байгууллагын оролцоо шаардлагатай байдаг. Ийм тохиолдолд бид зөвхөн тухайн үйлчилгээг гүйцэтгэхэд хэрэгтэй мэдээллийг хуульд заасан үндэслэл эсвэл таны зөвшөөрлийн хүрээнд дамжуулна.
-
Хүргэлтийн байгууллагад: захиалга хүлээн авагчийн нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг болон хүргэлтэд шаардлагатай захиалгын мэдээлэл.
-
Банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид: төлбөрийг баталгаажуулах, гүйлгээ боловсруулахад шаардлагатай мэдээлэл.
-
Вэбсайт, системийн үйлчилгээ үзүүлэгчид: бүртгэл, захиалга болон системийн ажиллагааг хангахад шаардлагатай мэдээлэл.
4. Таны мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?
Бид таны мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, бусдад задруулах, алдах, өөрчлөхөөс хамгаалахын тулд техникийн болон зохион байгуулалтын зохих арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Та мөн бүртгэлийнхээ нууц үг болон нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байснаар мэдээллээ хамгаалахад хувь нэмэр оруулах боломжтой. Таны бүртгэлд өөр хүн нэвтэрсэн эсвэл сэжигтэй үйлдэл гарсан гэж үзвэл бидэнтэй даруй холбогдоорой.
5. Та өөрийн мэдээлэлтэй холбоотой ямар эрхтэй вэ?
Та өөрийн мэдээллийг хэрхэн ашиглаж байгааг мэдэх, мэдээллээ шинэчлэх, өгсөн зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Үүнд:
-
Буруу, дутуу мэдээллийг засуулах, шинэчлэх;
-
Бүртгэлээ утсгах;
Та хүсэлтээ доорх холбоо барих сувгаар бидэнд хүргүүлнэ үү. Таны мэдээллийг өөр хүнд өгөхөөс сэргийлэхийн тулд хүсэлт гаргагчийн хэн болохыг баталгаажуулах шаардлага гарч болно.
6. Бидэнтэй холбогдох
Таны хувийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгаа талаар асуулт байвал, эсвэл мэдээллээ засуулах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой. Бид таны хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл, зааврыг өгнө.
Essential Beauty ГХОХХК
Вэбсайт: https://essenty.mn
И-мэйл: callcenter@essenty.mn
Утас: 7272-3322